Гайхамшигт амьдрал

Өнөөдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 1. Ангараг гараг.  Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.

Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.