Өнөөдрийн дугаартаа бид Төв аймгийн Жаргалант сумын залуусын төлөөлөл болсон 1-р багийн Э.Лхагвадоржийг онцолж байна. Тэрбээр Монголын газар тариалангийн аж ахуйд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж яваа залуу үеийнхний төлөөлөл юм. Ингээд та бүхэндээ Э.Лхагвадоржтой ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн сайн байна уу. Намайг Энхболдын Лхагвадорж гэдэг. Би эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ өнөө үед мэргэжлийнхээ ажлыг олно гэдэг хүнд болсон тул Жаргалант сумандаа хүнс тариалж хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
-Хүнс тариалаад хэдэн жил болж байгаа вэ? Ямар, ямар хүнсний ногоо тариалдаг вэ?
-Ногоочин айлын хүүхдүүд чинь тэдэн жил ногоо тарилаа гэж ямар ярих биш дээ. Бид чинь ухаан орсон цагаасаа л төмс шуудайлж , зэрлэг түүж , усалгаанд ээж аавыгаа дагаад явж ирсэн. Манай сум 2009 онд сумынхаа хэмжээнд нийт 10025 га талбайд үр тариа, 1254 га-д төмс, 35 га-д хүнсний ногоо тариалсан. Газар тариалангийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай сумаараа бүтээлч хөдөлмөрч улс байдаг. Одоогоор газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр 98 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай гэр бүлийн хувьд нарийн ногоо, төмс, лууван, сонгино , улаан лооль , өргөст хэмх тариалдаг.
- Яагаад заавал хүнсний ногоо тариалах болсон бэ? Хүнсний ногоо тариалахын хүнд хэцүү зүйл нь юу вэ? их ядардаг байх даа.
-Хүнсний ногоо гэдэг чинь эрүүл мэндээ сахин хамгаалдаг хэн бүрийн хамгийн их хүнсэндээ хэрэглэх ёстой эрэлттэй зүйлсийн нэг шүү дээ. Тийм ч учраас манай Жаргалант суманд хашаандаа хүнсний ногоо тариалдаггүй айл гэж байхгүй. Манай сумынхны амьдралын салшгүй нэг хэсэг бол ногоо тариалах гэж хэлж болно. Мэдээж хүнд хэцүү зүйл байлгүй л яах вэ дээ. Газар тариалангийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын хувьд голчлон цаг уурын таатай нөхцөлтэй байдаг бол манайд энэ нь эсрэгээрээ байдаг. Тухайлбал манайд хур тунадас бага унадаг, агаарын температурын хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн сэрүүвтэр , хүчтэй салхи шуурах нь элбэг. Энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг өөрийн нөхцөлд тохирсон өвөрмөц байдлаар эрхлэх шаардлагыг бий болгодог. Бороо сайн ороод чийг сайтай бол ногоо сайн ургана. Харин гандуу жил бол тариа ногоо, хадлан тэжээл ч ургахгүй арчилгаа, хөдөлмөр их шаардагдана. Хүн ер нь ажил хийж ядардаггүй сэтгэл зүтгэлийг нь мохооход л туйлддаг. Тийм ч учраас залуус бид бие,биедээ урам зориг харамгүй өгч байх хэрэгтэй юм болов уу.
-Тантай өнөөдрийн байдлаар хир олон хүн мөр зэрэгцэн ажиллаж байна вэ ? Туслалцаа үзүүлдэг хүмүүс байгаа юу?
-Сайхан асуулт байна. Манай сумаас өдөрт 20 том, жижиг нийлсэн машин нийслэл рүү ногоо зөөж байна. Манай хамт олон ярилцаад өөрсдийгөө зүгээр нэг ногоо зөөгч биш “Arb club” гэж нэрлэсэн. Энд ямар ч дарга цэрэг гэж байхгүй, яг л амьдралын төлөө зүтгэсэн, амьдралын үнэ цэнийг мэддэг шижгэнэсэн тийм л залуус манай суманд байдагт би хувьдаа баярлаж явдаг. Энэ ташрамд мөр зэрэгцэн хөдөлмөрлөдөг найз, ах дүү бүгдэд нь баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн тэр дундаа Анхбаатар, cумын аварга Жамсранжав, Баярбат, Батука ах нартаа болоод Баагий, Шонхоо, Пүрэвбаатар найзууддаа бас баярлаж, бахархаж явдагаа хэлэе.
- Та ажлынхаа юунаас хамгийн их эрч хүч авдаг вэ? Цаашдын зорилгоо бидэнтэй хуваалцахгүй юу.
-Ногооны талбай дээрээ цухуйх ногоон соёог хараад өөрийн эрхгүй бахдам сэтгэл төрж, түүнээсээ эрч хүч авдаг. Надад зорилго гэхээсээ илүү дотоодын хэрэглэгчдээ эрүүл ногоогоор хангах зорилт байгаа.
-Хүнсний ногооны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өссөөр байгаа ч дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэнийг импортын хүнсний ногоогоор хангадаг. Импортын 97-98 хувийг дан ганц БНХАУ-с импортолж байгаа нь хүнсний ногооны хэрэглээ нэг улсаас хараат байгааг харуулж байгаа. Өнөөдөр хувиараа ногоо тариалдаг иргэд дотоодын хэрэгцээг дангаар хангаж чадна гэж та боддог уу, энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь борлуулалтаа та хэрхэн хийдэг вэ?
-Өнөөдөр газар тариалангийн салбар нь Монгол Улсын эдийн
засагт орлого, ажлын байр бий болгох тал дээр чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ салбарын нийгэм,
эдийн засаг, шим тэжээлийн чухал хувь нэмэр оруулагч нь улирлын чанартай, бага хэмжээний
тариалан эрхэлдэг хүнсний ногоо тариалагчид байдаг.
Манай улс хүнсний ногоогоо БНХАУ-c ихээхэн
авдаг нь үнийн хувьд хямд байдгаас болдог юм болов уу.
Монголчууд бид чинь хэзээнээсээ л үнэгүй юманд нугасгүй ард түмэн шүү дээ.
Үнэндээ хямдхан юм ямар байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ биз ээ.
Дотоодын үйлдвэрлэлээ ард иргэд, засаг төр маань дэмжвэл иргэдийн эрүүл мэнд,
улс орны эдийн засагт ч нэмэртэй болов уу.
Борлуулахдаа бид сумын ченжийн гараас шууд авч Барс , Дэнжийн мянга , Нарантуул захуудын ченжүүдийн гарт шууд ногоогоо зардаг. Ченжүүд нь цаашаа хэрэглэгчдэд болон хөдөө орон нутаг руу ачилт хийдэг юм билээ.
-Нэг га газраас хир их хэмжээний ургац авдаг вэ? Ямар хүнсний ногоо бусдаасаа илүү эрэлттэй байдаг вэ? Нууц биш бол хир их хэмжээний ашиг олдог вэ?
-Төмс хамгийн эрэлттэй байдаг гэж хэлж болно.
Дунджаар нэг га газраас 15-20 тонн төмс хурааж авдаг.
15 тонн төмс авлаа гэж бодоход ялгалт заавал хийнэ.
Ялгалт хийнэ гэдэг нь үр , товараар нь ялгана гэсэн үг л дээ. Товарыг нь хэрэглэгчдэд өгч, үрийг нь хойтон хавар тарьдаг. 15 тонн төмсний 10 тонн нь товар үлдсэн нь үрийн төмс. Нэг шуудай төмсний бөөний үнэ 20,000 төгрөг. Үүнд бас төмс ялгалт, түүлгэсний хөлс, бензин бас бусад зардлууд ч орно л доо.Хэдэн шуудай төмс зарна тэрнээсээ л хамаарч ашиг олно, гэхдээ ченжүүд хэрэглэгчдэд илүү өндөр үнээр зарж үнийн хувьд хөөрөгдөл үүсгэж байгаа явдал ихээхэн ажиглагддаг. Ер нь ногоо гэдэг чинь ховордоод ирэхээрээ л үнэ нь өсдөг жамтай эд шүү дээ.
-Олон удаагийн хөл хорионы улмаас хөдөө орон нутгаас нийслэл рүү борлуулалт, түгээлт хийх боломж хязгаарлагдаж байгаа. Энэ цаг үед хэрхэн борлуулалтаа хийж байна вэ?
-Хөл хорихоор чинь бидний нийлүүлдэг захуудад бас хөл хорьчихно. Тэгэхээр худалдан авалт бас дагаад буурна гэсэн үг. Хөл хорио дуусахыг хүлээхээс өөр юу хийж чадах билээ дээ. Гэхдээ бас ч гэж нутаг олныхоо дэмжлэгээр чадах чинээгээрээ борлуулаад л явж байна.
-Нийт уншигчид болон анхлан тариалан эрхлэгчдэд хандан
юуг зөвлөмөөр байна вэ?
-Тууштай хөдөлмөрлөж, нэг зүйлдээ хир их үнэнч хичээнгүй байж чадна төдий чинээгээрээ үр ашгийг нь хүртэнэ. Тиймээс уншигчдадаа хандаж хэлэхэд аливаа зүйлд тууштай хичээнгүй байгаарай гэж хэлмээр байна. Нэмж дурдахад энэ цар тахалтай үед дор бүрнээ дархлаагаа дэмжин, хүнсэндээ монгол ногоогоо хэрэглээрэй гэж уриалмаар байна.
Түүнчлэн анхлан тариалан эрхлэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хамгийн чухал зүйл бол техник дараагаар нь хөрсний үржил шимтэй талбай хэрэгтэй шүү.
Техник гэдэг нь трактор, пүлүк, силк, сеткин борноо,
капатал гэх мэт.
Хөрсний үржил шим сайтай талбай нь тухайлбал
усалгаатай талбайд ногоо сайн л ургана гэсэн үг тэр дундаа төмс.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Ажил хөдөлмөрт нь амжилт хүсэе!
-Ярилцлагадаа урьж оруулсан танай хамт
олонд бас баярлалаа. Бүгдэд нь ажлын өндөр амжилтыг хүсэе!
Ярилцсан : Б.Ундрал