
Энэхүү уулзалтаар Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллах тухай санал солилцлоо. Тодруулбал, Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын 6 дугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай, “Бичигт-Зүүн хатавч”, “Хавирга-Ар Хашаат” боомтын ачаа тээврийн шинэ авто замын улсын хилийн шугам дайран гарах цэгийг дипломат шугамаар баталгаажуулах зэрэг 7 асуудлаар ярилцлаа.