Эдийн засаг

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 7.9 ХУВИАР ӨСЛӨӨ

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 7.9 ХУВИАР ӨСЛӨӨ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсчээ. Эдийн засгийн энэхүү өсөлтөд уул уурхайн салбарын сэргэлт болон экспортын гүйцэтгэл голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ДНБ нийт дүнгээр 5.5 их наяд төгрөг буюу 31.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Салбарын бүтцээр авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 4 их наяд төгрөгөөр буюу 74.2 хувиар өссөн байна. Мөн үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. ДНБ-ийн өсөлтөд салбаруудын хувь нэмрийг харвал уул уурхайн салбар 33.6 хувь, хөдөө аж ахуйн салбар 11.4 хувь, үйлчилгээний салбар 4.1 хувь, барилгын салбар 0.6 хувь-ийг бүрдүүлсэн байна. Ийнхүү Монголын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлж, экспортын орлого, үйлдвэрлэлийн идэвхжил өссөн нь ДНБ-ийн тэлэлтийн үндсэн хүчин зүйл болжээ.