Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Татварын газар хамтран нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан 29 аж ахуйн нэгжийг шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, шагнал гардууллаа. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулж, татвар төлөгчдөд талархал илэрхийлэхийн зэрэгцээ шилдэг татвар төлөгчдийг алдаршуулж байна. Мөн энэ хүрээнд, татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг сурталчлах, иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, хүүхэд залуусын татварын мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, тэмцээнүүдийг зохион байгуулжээ.