Эдийн засаг

МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн ээлжит хурал болж, үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүдийн эрх олголт, сургалт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Хурлаар энэ сарын шалгалтын комиссыг томилж, мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим гэрчилгээний хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр гэрчилгээний хүчинтэй эсэхийг цахимаар шалгах боломж бүрдэж, хэрэгжилтийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцан хэрэгжүүлэхээр болжээ.