Бээжин хотын Ардын Их Хурлын Төлөөлөгчдийн ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын удирдагч Ши Жинпин нарын яриа хэлэлцээр эхэллээ.
Америкийн төрийн тэргүүнийг Ардын их хурлын танхимын зүүн талбайд хүндэт харуул жагсан, цэргийн найрал хөгжим хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэн угтан авчээ.
Ши Жинпин хамтарсан яриа хэлэлцээрийн өмнө “улс орнуудын хамтын ажиллагаанаас хоёр тал хоёул хожно, харин сөргөлдөөнөөс хагарал, үл ойлголцол үүснэ, тиймээс улс орнууд сөргөлдөгчид биш хамтрагчид байх нь чухал” гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.
Хятадын тэргүүн Хятад, Америкийн талууд нийтлэг ашиг сонирхлоо дээдлэн, үл ойлголцлоо даван туулахын тулд энэ онд Бээжин Вашингтоны харилцааг шинэ түвшинд гарган, харилцан ашигтай хамтын ажиллагааг дээдлэх нь зүйтэй гэдгийг онцолжээ. Ши Жинпин түүнчлэн аливаа сөргөлдөөнд ялагч гэж байхгүй, тэр тусмаа худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэдгийг мэдэгдэж байна. Мөн Хятадын тэргүүн Тайпэй тусгаар тогтносноор Тайванийн хойгт энхтайван тогтоох боломжгүйг хэлжээ.
Трамп Хятадын дарга Ши Жиньпинд халуун дотноор хүлээн авсан талархал илэрхийлэн, түүний Хятадад хийж байгаа айлчлал нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.