Хятадын нийслэл Бээжин хотноо ажлаа эхэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нарын хамтарсан дээд хэмжээний уулзалт маш амжилттай эхэлж, хүлээж байсан сайн үр дүнд хүрэх боломжтой талаар Америкийн Tesla болон SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.
Илон Маск Цагаан ордны тэргүүний Бээжинд хийж байгаа дээд хэмжээний айлчлалын бүрэлдэхүүнд багтан, хоёр улсын хамтарсан яриа хэлэлцээрт оролцож байгаа юм.
Трампын айлчлалыг бизнесийн томоохон төлөөлөл дагалдан яваагийн дотор Америкийн технологийн томоохон компаниудын захирлууд багтаж байгаа юм. Айлчлалыг газар дээрээс нь сурвалжилж байгаа хэвлэл мэдээллийн багийнхан Илон Маскаас Бээжинд эхэлсэн яриа хэлэлцээрийн талаарх сэтгэгдлийг нь асуухад тэрээр “бүх зүйл маш сайхан өрнөж байна... үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байна” гэжээ.
Трампын айлчлалыг дагалдан яваа бизнесийн бусад төлөөлөл ч мөн төрийн айлчлалын явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хүлээж байгаа үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
АНУ-ын тэргүүн Бээжинг зорихоосоо өмнө Хятад орныг Америкийн бизнесийн салбарынханд нээнэ гэсэн амлалт өгсөн юм. Америкийн тэргүүний Хятад улсад хийж байгаа айлчлалыг Илон Маскаас гадна Боинг компанийн тэргүүн Келли Ортберг, Голдман Сакс банкны гүйцэтгэх захирал Дэвид Соломон, БлэкРок компанийн тэргүүн Ларри Финк зэрэг томоохон төлөөлөл дагалдан яваа юм.