Америкийн тэнгисийн цэргийн хүчин 2031 оны санхүүгийн жилд эгнээндээ байгаа таван хөлөг онгоц тутмын нэгийг жолоочгүй болгох зорилт тавьжээ. Америкийн хөлөг онгоц, цэргийн техник үйлдвэрлэгчид 2031 онд жолоочгүй хөлөг онгоцны тоогоо 83-т хүргэхээр төлөвлөж байгаа нь армийн бүрэлдэхүүн дэх нийт 450 хөлөг онгоцны 18,4% болох юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Америкийн тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд нийт 39 жолоочгүй хөлөг онгоц байгаа юм.
2027-2031 онуудад Пентагон нийт 3,1 тэрбум доллараар 47 нэгж цэргийн зориулалт бүхий жолоочгүй шумбагч хөлөг онгоц худалдан авахаар төлөвлөж байна. Түүнчлэн Америкийн батлан хамгаалах яам гүнийн шумбагч 16 шинэ хөлөг худалдан авахад зориулж төсөвтөө 1 тэрбум 130 сая долларын хөрөнгө суулгахаар төлөвлөж байгаа гэнэ.