Нийгэм

МОНГОЛ КАЗАХСТАН УЛС ХООРОНД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

МОНГОЛ КАЗАХСТАН УЛС ХООРОНД  ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО
Казахстаны агаарын тээвэрийн “SCAT” компани ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх гэж байна. Ингэснээр хоёр улсын аялал жуулчлалын салбар өргөжин хөгжинө гэж тус компани үзэж буй аж. Тус компанийн мэдээлснээр Астанагаас долоо хоногийн мягмар, бааан гарагт нислэг үйлдэх бол Улаанбаатараас буцах нислэг лхагва, бямба гарагт үйлдэгдэх аж. Аяллын хугацаа гурван цаг 35 минут үргэлжлэх юм. Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад айлчлахад нислэгийн шинэ чиглэлийн тухай ярилцаж байсан аж. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард Казахстанд айлчлахад энэ асуудлыг мөн хөндөж, нислэгийн маршрутын талаар ярилцжээ. Дашрамд дурдахад Казахстаны иргэд Монгол Улсад 90 хоногийн хугацаатай визгүй зорчдог байна.