Урлаг спорт

АЗИЙН НААДАМД МАНАЙ УЛСААС 500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО

АЗИЙН НААДАМД МАНАЙ УЛСААС 500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО
Япон Улсын Айчи, Нагояа хотод 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний хооронд зохион байгуулагдах “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд урьдчилсан байдлаар 32 спортын 54 төрөлд, нийт 500 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын багийн ахлагчид, Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд болон спорт холбоодын төлөөлөл оролцож, наадмын зохион байгуулалт, бүртгэл, бэлтгэл ажлын мэдээлэл солилцлоо. Мөн баг тамирчдын зохион байгуулалтын төлөвлөгөө, хамтын ажиллагааны уялдаа зэрэг асуудлаар санал солилцож, бэлтгэл хангалтын талаар байр сууриа илэрхийлжээ.