Эдийн засаг

ОХУ-ТАЙ АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛУУЛАХААР УИХ-Д ӨРГӨН БАРИНА

ОХУ-ТАЙ АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛУУЛАХААР УИХ-Д ӨРГӨН БАРИНА
Засгийн газрын 5-р сарын 13-ны ээлжит хуралдаанаар, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлуулах хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр, уг гэрээ батлагдвал Монгол Улс анх удаа ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангагдах эрх зүйн үндэс үүсэх юм. Мөн Засгийн газар, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хоёр шийдвэр гаргасан байна. Үүнд, үйлдвэрийн ажлыг уян хатан зохион байгуулах боломжийг нэмэгдүүлэх, мөн санхүүжилтийг түргэвчлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг УИХ-д дахин өргөн барихаар болжээ. Ингэснээр, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.