Гадаад мэдээ

МАГОМЕД РАМАЗАНОВ ДАГЕСТАНЫ БНУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДЛОО

МАГОМЕД РАМАЗАНОВ ДАГЕСТАНЫ БНУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДЛОО
Дагестаны Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Магомед Рамазановыг Бүгд Найрамдах Улсын Ерөнхий сайдаар албан ёсоор томиллоо.
Өнгөрсөн 4-р сарын 6-ны өдөр Дагестаны тэргүүнийүүрэг гүйцэтгэгч Федор Шукин Бүгд Найрамдах Улсын засгийн газрыг огцруулж, өмнө нь Умард Кавказын Холбооны тойрогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан Рамазановыг бүс нутгийн засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан юм.
Энэхүү халаа сэлгээ Дагестанд энэ хавар болсон үерийн гамшиг, түүнээс үүдэлтэй их хэмжээний гамшиг сүйрлээс болж хийгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дагестаны эрх баригчдыг ард иргэдээ аюул гамшгаас сэргийлэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хариуцлагагүй ажиллаж, их хэмжээний хохирол сүйрэлд хүргэн хариуцлагагүй ажилласанд буруутгасан юм.
Энэ дагуу Дагестаны засгийн эрхэнд халаа сэлгээ хийгдэн шинэ засгийн тэргүүнийг ийнхүү үүрэгт ажилд нь томилжээ.