Нийгэм

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Энэ онд салбарын хэмжээнд нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс одоогоор 44.6 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал тариалжээ. Тариалан эрхлэгчид өнгөрсөн оны ургацаас 26.7 мянган тонн үр нөөцөлж, 305.1 мянган га талбайд уринш бэлтгэн, хаврын тариалалтын үрийн хэрэгцээг бүрэн хангасан байна. Хөдөө аж ахуйн корпораци болон салбарын байгууллагуудын дэмжлэгээр хаврын тариалалтад зориулж нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Үүнд, 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон бол 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт судалгааны шатанд байна.