Гадаад мэдээ

ЛИТВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫНХАА АГААРЫН ОРОН ЗАЙД ГАДНЫ ДРОН НИСГЭХИЙГ ХОРИГЛОЛОО

ЛИТВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫНХАА АГААРЫН ОРОН ЗАЙД ГАДНЫ ДРОН НИСГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа улсынхаа агаарын орон зайд гадны нисгэгчгүй дрон онгоц нэвтрэн нислэг үйлдэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ “Литвийн газар нутаг, агаарын орон зай 3-дагч орнуудын цэргийн ажиллагаанд ашиглагдах ёсгүй” гэдгийг хатуухан мэдэгдсэн байна.
Хэрвээ үүнийг зөрчин, улсынх нь агаарын хилд нэвтэрвэл тухайн үйлдлийг улсынх нь тусгаар тогтнолд халдсан, олон улсын хэв журмыг зөрчсөн үйлдэл гэж тооцох болно гэжээ.
Литвийн эрх баригчид энэ талаар Европын дайтагч улс орнууд болоод НАТО-ийн холбоотон орнууддаа анхааруулсан талаар мөн мэдэгджээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Оросыг чиглэсэн хэд хэдэн нисэгчгүй дрон, цэргийн онгоц Литв болон Латвийн агаарын орон зайд нэвтэрчээ.