Америкийн Калифорни мужийн Сан Диего хотын Исламын шашны төвийн дэргэдэх сүмд халдлага болж, орон нутгийн цагдаа хүчний мэдээлснээр 3 хүн амиа алдсан байна.
Энэ хэрэг явдлыг хууль сахиулагчид үндэстэн хоорондын зөрчлөөс үүдэлтэй гэж үзэж байна. Хэрэг явдалд 17 болон 18 настай хоёр өсвөр насны хүүг сэжиглэж байгаа талаар цагдаагийн дарга Скотт Уол мэдэгджээ.
Гэхдээ хэргийн сэжигтнүүдийг сүмд болсон хэрэг явдлын дараагаар ойролцоох машинд галт зэвсгийн шархтайгаар амиа алдсан байхыг нь олжээ. Хууль сахиулагчид тэднийг хэрэг үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.