АНУ-ын Батлан хамгаалах яам Ираны эсрэг цэргийн ажиллагаанд зориулж ТААД болон ПАК-3 Эм Эс И загварын тогтоон баригч пуужин худалдан авахад шаардлагатай хөрөнгө төсөв хүсч байна.
Ингэснээр 2027 оны ТААД хөтөлбөрийн нийт жилийн санхүүгийн өртөг одоогийн 823 сая доллараас 11 тэрбум 430 сая доллар болж, 14 дахин нэмэгдээд байгаа юм. Үүнтэй зэрэгцээд энэхүү хөтөлбөрийг Пуужингийн довтолгооноос хамгаалах агентлагаас хуурай замын хүчний мэдэлд шилжүүлжээ.
Түүнчлэн дээрхийн адил нөхцөл байдал ПАК-3 Эм Эс И пуужингийн хөтөлбөрт мөн үүсээд байна. Хуурай замын цэргийн хүчин үйл ажиллагаанд 12 тэрбум 230-аад сая долларын санхүүжилт хүсч байгаа нь өнгөрсөн оны санхүүжилтээс 7 дахин нэмэгджээ.
Тэнгисийн цэргийн хүчний хувьд хөлөг онгоцонд зориулсан пуужин худалдан авах зорилгоор 1 тэрбум 700 сая долларын санхүүжилтхүссэн байна.
Эдгээр нь нийлээд 2027 оны Батлан хамгаалах төсвийн санжүүжилтийн нийт төсвийг 25.4 тэрбум долларт хүргэж байгаа талаар РИА Новости мэдээллээ.
Пентагон Ираны эсрэг цэргийн ажиллагааны үеэр нөөцөд байсан пуужингаа ашиглаж, Пейн судалгааны хүрээлэнгийн тооцооллоор цэргийн довтолгооны эхний 16 хоногт Пэтриот загварын 402 нэгж пуужин, ТААД загварын тогтоон баригч 198 пуужингаа ашигласан нь нийт нөөцийн 40 орчим хувийг эзэлж байна.