
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дэд сайд Зверев Дмитрий Станиславович болон Дэд сайд Шило Алексей Николаевич нартай 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Москва хотноо албан уулзалт хийлээ.

-Азийн автозамын сүлжээний АН-3, АН-4 чиглэлийг идэвхтэй ашиглах, авто замыг өргөтгөх, транзит тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов.
-Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр ази, европыг холбосон томоохон транзит тээврийн коридор бий болгох ач холбогдол өндөртэй тул эдгээр асуудлуудыг цаашид хамтран судлах шаардлагатайг талууд онцлов.
-Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг сайжруулах, Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг байгуулах хүрээнд Эрээнцав-Соловьевск төмөр замын ачаа болон зорчигч тээврийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгож хилийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд тохирч, дипломат шугамаар ойрын хугацаанд шийдвэрлэхэээр болов.
-Монгол орны хойд бүсийн зарим боомтоор нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хамтран судлахаар тогтов.

