Саудын Араб Йемен дэх Хутийн босогчидттой хийж буй дайнаа коронавирусын тархалтыг зогсоох зорилгоор хоёр долоо хоногийн турш зогсоох болсоноо мэдэгдлээ гэж Саудын Арабын хэвлэлийн агентлаг (SPA) мэдээллээ.
Таван жилийн хугацаанд үргэлжилж буй энэ сөргөлдөөнийг түр зогсоох хэлэлцээрийг Пүрэв гарагт эхлүүлэхээр товолсон гэж эвслийн төлөөлөгч, хурандаа Турки аль-Малки мэдэгдэв.
НҮБ Саудын Арабын мэдэгдлийг сайшаан. "Саудын Арабын вант улс болон Арабын эвсэл Йемений хувьд энэ эгзэгтэй мөчийг хүлээн зөвшөөрч, дорвитой арга хэмжээ авахаар болсонд талархаж байна" гэж лхагва гарагт мэдэгджээ. Мөн НҮБ-аас "Талууд одоо энэ боломжийг ашиглаж, дайсагналыг нэн даруй яаралтай зогсоож, тогтвортой энх тайвны төлөө ахиц гаргах ёстой" гэлээ.
Хуссигийн босогчдын төлөөлөгч хэлэхдээ, тус бүлэглэл дайныг зогсоох төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээсэн байна.
Йеменд олон жилийн турш үргэлжилсэн иргэний дайн олон мянган хүний аминд хүрч, тус улсад их хэмжээний өлсгөлөн, өвчний дэгдэлтэд хүргэсэн юм.