Гадаад мэдээ

Covid-19 вирусын тархалтын улмаас амьтны хүрээлэнд зарим амьтдыг бусад амьтадаар нь тэжээх шаардлагатай болж магадгүй байна.

Covid-19 вирусын тархалтын улмаас амьтны хүрээлэнд зарим амьтдыг бусад амьтадаар нь  тэжээх шаардлагатай болж магадгүй байна.
Коронавирусын улмаас тогтоосон хөл хорио удах тусам дэлхийн томоохон амьтаны хүрээлэнгүүдийн санхүүгийн байдал хүндэрч байгаа аж. Амьтны хүрээлэнгүүдийн холбоо болох VdZ нь  төр засаг болон олон улсын байгуулагуудад дэлхийн ховордсон амьтадыг байршуулан хадгалж байгаа амьтны хүрээлэнгээ аврахыг хүсэн уриалга хүргүүлсээр байгаа аж. Германы Ноймүнстер амьтны хүрээлэнгийн захиргаанаас хэлэхдээ бид санхүүгийн хямралаас үүдэн ховордсон амьтадынхаа хоол хүнсний хангамж бусад чухал хангамжийг дийлэхгүй болж байгаа бөгөөд зарим амьтадаа хооллохын тул заримыг нь нядлахаас аргагүйд хүрээд байна гэжээ.
100 гаруй төрөл зүйлийн 700 гаруй амьтан амьдардаг Неймүнстер амьтны хүрээлэн нь зардлаа бууруулахын тулд амьтдаа цөөрүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.  
VdZ-ийн Ерөнхийлөгч Йорг Юнхолд илгээсэн уриалгадаа түүний гишүүн амьтны хүрээлэнгийн амьтдын олонх нь ховордсон амьтад бөгөөд олон улсын байгаль хамгаалах хөтөлбөрт хамрагдсан  байдаг. Эдгээр үнэт амьтдыг алдах аюул нүүрлээд байна хэмээн онцолжээ.
Бусад байгууллагын үйл ажиллагаанаас ялгаатай нь амьтны хүрээлэнгүүд алдагдлаа багасгахын тулд үйл ажиллагаагаа хааж эсвэл хязгаарлаж чадахгүй юм.Амьтдыг хооллох, халамжлах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь  их өндөр өртөгтэй байдаг байна.