Энэ Энэтхэг бүсгүйн гэр Энэтхэгийн өмнөд хэсэгт байрладаг уулын хороололд амьдардаг бөгөөд хамгийн ойрын хүнсний дэлгүүр хүртэл нэг километр алхаж очдог аж.
Тэрээр есөн сартай жирэмсэн бөгөөд дөрвөн хүүхэд тэжээдэг. Түүнийг хоол хүнсээ цуглуулахаар уулнаас буух гэхэд дээд давхаргынхан хот руу орохыг нь зөвшөөрөөгүй гэнэ. Энэ асуудалын гол эх үүсвэр нь Энэтхэгт 2000 жил ноёлж байгаа нийгмийн шатлалын систем одоог хүртэл амь бөхтэй байсаар байгаа явдал аж.
Энэтхэгийн кастын систем буюу нийгмийн шатлалын системийг 1950 онд албан ёсоор татан буулгасан боловч төрөхөд нь тухайн хүн ямар гэр бүлд төрсөнөөрөө нийгэмийн аль шатанд амьдрах нь тогтоогддог 2000 жилийн настай нийгмийн шатлал нь Энэтхэгийн нийгэмд бичигдээгүй хууль хэвээр байсаар байгаа юм. Кастын систем нь төрөх үед нь хиндичүүдийг ангилж, тэдний нийгэм дэх байр суурь, тэд ямар ажил хийх, хэнтэй гэрлэж болохыг тодорхойлдог аж.
Шатлалын дээд хэсэгт Брахмин (тахилч, багш), Кшатрияс (дайчид ба захирагчид), Ваишиас (наймаачид, худалдаачид), Шудрас (ажилчид) гэсэн дөрвөн үндсэн ангилалд хамрагддаг. Хамгийн доод гаралтай хүмүүс бол Далицууд аж. 1,3 тэрбум хүн амтай Энэтхэгийн хүн амын 25 хувийг энэ азгүй хувь зохиолд төрөгсөд эзэлдэг байна.
Далицууд олон зууны турш цэвэрлэгч, гар угаагч, хог түүгчийн ажил хийсээр ирсэн байна. Одоо ч энэ л ажлаа хийцгээдэг.
Царт тахлын үед тэдний ажлыг Энэтхэгийн засгийн газар зайлшгүй шаардлагатай үйлчилгээ гэж үзэж байгаа. Харин Далицууд Ковид-19-ээс өөрсдийгөө хамгаалах хангалттай тоног төхөөрөмж авахгүй байгаагаас дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Тэд хэрвээ өвдвөл ихэнх нь нийгмийн тусламж авах бичиг баримтгүй хүмүүс аж. Энэтхэгт 600,000 тосгон байдаг бөгөөд бараг бүх тосгодын захын холын суурингууд Далиц иргэдэд зориулагддаг энэхүү суурьшлын цэгт нь эрүүл мэндийн төвүүд, банкууд, сургууль болон бусад чухал үйлчилгээнүүд байдаггүйгээс тэд бичиг үсэг ч мэддэггүйгээс гадна иргэний үнэмлэх, банкны карт ч байдаагүй аж.
3-р сарын 26-ны өдөр Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситараман эрүүл мэндийн бүх ажилчдыг гурван сарын турш эрүүл мэндийн даатгалд хамруулж, ариун цэврийн ажилтнууд тусгай даатгалын даатгалд хамрагдана гэж мэдэгдсэн. Энэ хангамжийг авахын тулд тухайн иргэнд хөдөлмөрийн дэвтэртэй байх шаардлагатай байдаг байна. Далицуудад энэ дэвтэрийг авсан хүн нь маш ховор байдаг аж. Энэ дэвтэрийг авахад арын хаалга, хахууль шаардлагтай байдаг тул ихэнх нь авч чаддагүй хэмээн Тэйн мужийн Мумбай дүүргийн нэгэн эмнэлэгт ариун цэврийн ажилтанаар ажилладаг Ванита Бхаскар Салви хэлсэн байна. Бид вирусээс айж байгаа ч хэрвээ хөдөлмөрлөхгүй бол гэр бүлээрээ өлсөж үхэх тул ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллаж байна хэмээн тэрээр мэдэгджээ.
Коронавирусын халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг болох эдгээр гологдсон хүмүүсийг төлөөлдөг холбоод болон сайн дурын байгууллагууд Энэтхэгийн засгийн газраас эдгээр хүмүүсийг хамгаалахыг шаардаж байгаа юм.