Бразилийн ерөнхий прокурор экс ерөнхийлөгч Жаир Болсонаро 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа албан тушаалдаа үлдэхийн тулд төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр буруутгагдаж байгааг албан ёсоор мэдээлсэн байна.
Ерөнхий прокурор хэлэхдээ, удирдагч асан Жаир Болсонарогийн засгийн эрхэнд үлдэх гэсэн төрийн эргэлт хийх оролдлогын нэг хэсэг бол өөрийн залгамжлагч, одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силваг хордуулах төлөвлөгөөг мэдэж байсан, мөн үйлдэхийг зөвшөөрсөн явдал гэсэн байна. Мөн тэрээр цааш нь хэлэхдээ Гонет Болсонаро болон бусад 33 хүн одоогийн Ерөнхийлөгч Лулад ялагдсан ч засгийн эрхэнд үлдэх төлөвлөгөөнд оролцсон гэж мэдэгджээ.
"Ногоон ба шар чинжаал" хэмээн Бразилд алдаршсан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд Ерөнхийлөгчийн ордон руу халдах төлөвлөгөө боловсруулан Гонет Болсонарод танилцуулж тэрээр үүнийг зөвшөөрсөн нь батлагдсан байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Холбооны цагдаа Болсонарогийн засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй бичсэн 884 хуудас тайлан гаргажээ. Үүнд ард түмний дунд сонгуулийн тогтолцоонд үл итгэх байдлыг системтэйгээр суулгах, хуйвалдааны үйл ажиллагааг хууль ёсны болгох тогтоолын төсөл боловсруулах, төлөвлөгөөг биелүүлэхийг цэргийн дээд албан тушаалтнуудад шахах, нийслэлд үймээн самуун дэгдээх гэх мэт олон төлөвлөгөө багтсан байсны заримыг нь хэрэгжүүлж эхлээд байсан юм.

Дээд шүүх уг хэрэгт дүн шинжилгээ хийх бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрвөл Болсонаро шүүнэ.
Хэт барууны удирдагч энэ бүх үйлдлээ эрс үгүйсгээд байгаа. Болсонаро Бразилийн Сенатад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд хэлэхдээ "Намайг буруутгасан зүйлд санаа зовох зүйлгүй " гэж хэлжээ.
Сэтгүүлч түүнээс “Та төрийн эргэлтийн төлөвлөгөөг харсан уу? Гэж асуухад. “ Би хараагүй тийм зүйл байхгүй" гэж хариулжээ.