
-220 вольтын сүлжээгээр холбогддог хэрэглэгч 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 700 квт хэрэглээд түүнээс дээш хэрэглэснийг 50 хувь хөнгөлдөг байсан бол энэ хязгаарлалтыг 1500 квт болгож нэмэгдүүлсэн байна.
Мөн шөнийн хэрэглээний хөнгөлөлт өглөөний 06:00 цагт дуусдаг байсан бол 09:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байна.
380 вольтын сүлжээгээр холбогддог айлууд өмнө нь 1500 квт-ын шөнийн тарифыг хөнгөлдөг байсан бол одоо шөнийн хэрэглээг 3000 квт болгож нэмэгдүүлэхээр боллоо.
Энэ өөрчлөлт орсны дараа иргэдийн шөнийн тариф өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад дээд тал нь 30 орчим хувиар нэмэгдэнэ. 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ.