Улс төр

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ ХҮРТЭЛ ТҮР ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ ХҮРТЭЛ ТҮР ЗОГСООЛОО
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна. Харин хяналт шалгалтаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул хуульд заасан арга хэмжээ авч эхэлжээ. Иймд төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал үйл ажиллагааг түр зогсоож, цаашид холбогдох шаардлагыг хангуулан хэрэгжүүлэхээр болсон байна.