
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт Владимир Путин, Владимир Зеленский нартай утсаар ярьсаныхаа дараа "Орос, Украинтай гайхалтай яриа хэлэлцээ хийлээ. Тэр аймшигт, маш их цуст дайныг зогсоох сайхан боломж байна" гэж мэдэгдлээ Энэ долоо хоногийн сүүлээр Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ-ын төлөөлөгчид Украины ерөнхийлөгчтэй хэлэлцээр эхлэх гэж байгаа юм. Энэ хэлэцээрийн үеэр талуудын боломжит буулт, хийх асуудлаар хүндхэн яриа хийгдэх болно гэдгийг төлөөлөгчид дурьдаж байна. Гэхдээ Москваг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлснээс хойшхи гурван жилийн дараа хүлээлтээ бууруулахад Орос биш харин Украйн шахагдаж байгаа нь лавтай.

Британы Нэгдсэн Үйлчилгээний Хүрээлэнгийн Олон Улсын Аюулгүй Байдлын Захирал Нейл Мелвин хэлэхдээ, Кремль "энэ бхэлэлцээрт илүү давуу талтай оролцож байна. Украин НАТО-гийн гишүүн болохгүй гэх мэт ОХУ-ын хэлэлцээрээр тавих зарим шаардлагыг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн” гэсэн юм. Мелвин мөн Орос улс Украин эсвэл танхимд байгаа европчуудтай биш, харин Трамптай шууд хэлэлцээ хийхийг хүсэх болно гэлээ
“Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Трамп нарын дээд хэмжээний уулзалт Саудын Арабт болно гэсэн мэдээлэл байна. Тиймээс тэд Ойрхи Дорнодын асуудал, олон улсын аюулгүй байдлын өргөн хүрээний асуудал, зэвсгийн хяналт, Украины асуудлыг хамарсан яриа өрнүүлж магадгүй" гэж Мелвин хэлэв.

Доналд Трамп Оросын ерөнхийлөгчтэй утсаар ярьсаныхаа дараа , яриа нь илүү өргөн хүрээтэй өрнөсөн тухай дурьдаад "Украйн, Ойрхи Дорнод, эрчим хүч, хиймэл оюун ухаан, долларын хүч болон бусад олон сэдвүүдийг хамарсан" гэж мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн ярианы талаар Кремлийн хэвлэлийн албанаас Путин "энх тайвнаар хэлэлцээ хийх замаар урт хугацааны тохиролцоонд хүрэх боломжтой" гэж Трамптай "зөвшилцсөн" гэж мэдэгджээ. Оросын эрх баригчид дайны "үндсэн шалтгааныг" НАТО Оросын хил рүү зүүн тийш урагшлахгүй байх амлалтаа зөрчсөн гэж тодорхой тодорхойлсон.

CEPA-ийн Трансатлантикийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хөтөлбөрийн ажилтан Эндрю Ново Евроньюс агентлагт хэлэхдээ,
"Өрнөдийнхөн энх тайвныг хүсч байна. Украин энх тайвныг хүсч байна. Путин энх тайвныг хүсч байна. Оросын ард түмэн энх тайвныг хүсч байна. Гэхдээ энх тайван гэж юу болох талаар тэдний санаанууд маш, маш, тэс өөр" гэлээ.
