Даваа гарагт 37 настай өмнөд солонгосын од Ким Сүн Хён Сөүлд болсон хэвлэлийн бага хурал дээр 2-р сард амиа хорлосон жүжигчин Ким Сае Роны гэр бүлийнхний хэлснийг үгүйсгэж, олон нийтэд нулимс дуслуулан мэдэгдэл хийжээ.
Тэрээр "би хийгээгүй зүйлээ хүлээн зөвшөөрч чадахгүй." гэж мэдэглээ.
Түүнийг Ким Сүн Хён Ким Сае-Ронтой 15 настайд нь буюу насанд хүрээгүй байхад нь болзож байсан, мөн түүнийг агентлагтаа төлөх ёстой зээлээ төлүүлэхээр дарамталсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Ким мэдэгдэлдээ жүжигчин бүсгүйтэй насанд хүрсэн хойно нь нэг жил болзож байсан, насанд хүрээгүй байхад нь хэзээ ч болзож байгаагүй гэлээ.
Улс төрийн маргаантай контентоороо алдартай youtube суваг жүжигчин бүсгүйг 15 настай байхад нь тэд зургаан жил болзож байсан гэж мэдэгдэж тэдний харилцааны үеэр авсан бичлэг, гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэсэн юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Ким Сае Роны гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч хэвлэлийн бага хурал хийж, 2016 оноос хойш хоёр жүжигчний хооронд болсон ярианы түүхийг мөн дэлгэжээ
Ким Сүн Хёны агентлаг эхэндээ энэ мэдээллийг үгүйсгэж байсан ч хожим нь тэд 2019-2020 оны хооронд буюу насанд хүрсэн үедээ болзож байсан гэж мэдэгджээ.
Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ким Сүн Хён шүтэн бишрэгчид болон ажилтнуудаасаа уучлалт гуйж, "надаас болж олон хүн зовж байна." “талийгаач жүжигчин [Ким Сае-Рон] амар амгалан байж чадахгүй байгаад би бас харамсаж байна. "Би түүнийг насанд хүрээгүй байхад нь болзож байгаагүй" "Бид хоёулаа жүжигчин байсныг эс тооцвол бидний харилцаа бусад энгийн хосуудынх шиг байсан." "Надад түүний гол дүрийн жүжигчний хувьд хамгаалах зүйл маш их байсан. Хэрвээ би нэг жилийн харилцаагаа хүлээн зөвшөөрсөн бол юу болох байсан бэ? Жүжигчид, энэ төсөлд бүх зүйлээрээ оролцсон продакшны баг юу болох байсан бэ?" "Би үүнийг бодох тусам энэ нь миний хийх зүйл биш байх ёстой гэж бодсон." гэж мэдэгдсэн юм.

37 настай Ким Сүн Хён бол өмнөд солонгосын "А" зэрэглэлийн жүжигчин бөгөөд "Одноос ирсэн миний хайр", netflix-ийн Нулимсны хатан хаан, "secrely, greatly" зэрэг хамгийн их орлого олсон кинонуудын дүрээр алдартай.