
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, Дэлхийн номын өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 3-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Номын тэмдэглэл-25” уралдааныг дүүргийн ЗДТГ, Хүүхэд залуучуудын Соёлын ордон, дүүргийн Ахмад багш нарын холбоо хамтран зохион байгууллаа.
Хүүхдүүдийг ном уншуулж сургах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, Монголын болон дэлхийн хүн төрөлхтний өв соёлоос суралцуулах зорилгоор зохион байгуулсан энэ жилийн уралдаанд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 3-11 дүгээр ангийн 42 мянга гаруй сурагчаас 28311 сурагч буюу нийт сурагчдын 61,6 хувь нь оролцож, уралдааны хугацаанд 41042 ном уншиж, номын тэмдэглэл хөтөлсөн байна.
УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭЭР БУЮУ ХАМГИЙН ОЛОН НОМ УНШИЖ, БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН СУРАГЧААР:
БАГА АНГИЙН ТӨРӨЛД:
- 73-р сургуулийн 3в ангийн сурагч У.Буянхишиг
- Хүүхэд Залуучуудын Соёлын Ордны уншигч. Н.Сувд
- 51-р сургуулийн 4а ангийн сурагч С.Түвшинжаргал
ДУНД АНГИЙН ТӨРӨЛД:
- Эрдмийн ундраа сургуулийн 6-7 ангийн сурагч А.Саруул
- 28-р сургуулийн 6б ангийн сурагч Б.Алдармаа
- 184 сургуулийн сурагч
АХЛАХ АНГИЙН ТӨРӨЛД:
- 93-р сургуулийн 9б ангийн сурагч Бадамлянхуа
- 19-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Ариунзул
- 40-р сургуулийн 12е ангийн сурагч Гэрэлт-Од тус тус шалгарлаа.
ХАМГИЙН ОЛОН НОМ УНШСАН АНГИАР:
- Бага анги: 28-р сургуулийн С.Энхжаргал багштай 3в анги,
- Дунд анги: 38-о сургуулийн А.Бямбаа багштай 6-7 анги
- Ахлах анги: 13-р сургуулийн Ц.Цэрэнпагма багштай 10г анги
ХАМГИЙН ШИЛДЭГ НОМЫН САНЧААР:
- “Монгени” сургуулийн номын санч Р. Бүжинлхам
“Сэтгэмж” сургуулийн номын санч . Т.Нямцэцэг
20-р сургуулийн номын санч Б.Бүжинлхам
Шилдгийн шилдэг сургуулиар “Эрдмийн өргөө” сургууль шалгарсан байна.



















