Нийгэм

Шаардлагагүй тохиолдолд халдварын эрсдэлтэй газруудад очихгүй байхыг анхааруулж байна

Шаардлагагүй тохиолдолд халдварын эрсдэлтэй газруудад очихгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт хийх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төв ажиллуулж, халдварын эрсдэлтэй иргэдийг PCR-ийн шинжилгээнд хамруулж байна.
 
Тухайлбал:
 
• Коронавируст “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан иргэний маршрутаар зорчсон,
• Халдвартай иргэний ойрын болон дам хавьталд тооцогдсон,
• Халдварын шинж тэмдэг илэрсэн,
• Халдвар авах эрсдэлтэй орчинд болон иргэдийн дунд явсан,
• Өөрийгөө халдварын эрсдэлтэй хэмээн тооцож буй иргэдийг дээрх шинжилгээнд хамруулж байна.
 
Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан гэрээсээ гараагүй, олон нийтийн газраар зорчоогүй иргэдийн хувьд шаардлагагүй тохиолдолд шинжилгээний төвүүдэд очихгүй байх, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна.
 
 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР