
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомж, стандартын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хууль, хяналтын байгууллагуудын чиг үүргийг сурталчлан таниулах, үйл ажиллагаанд нь мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр (2025.04.25)-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс болон Насан туршийн суралцахуйн төв хамтран зохион байгуулсан бөгөөд хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 80 гаруй хүн оролцлоо.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн зүгээс энэхүү сургалтыг цаашид шат дараатайгаар үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дараагийн сургалт 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.
