Нийгэм

Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно

Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно
Covid-19 вирусын эсрэг авч буй арга хэмжжэний хүрээнд Улсын онцгой байдлын комиссоос амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Шийдвэрийг өнөөдрөөс буюу 2020 оны 4-р сарын 15-наас мөрдөж эхлэх юм байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хяналт тавих хариуцлах тооцох эрхийг цагдаагийн албан хаагчидад олгожээ. Энэ чиглэлээр 1525 хэсгийн байцаагчидыг сургалтанд хамруулан цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрх олгосон байна. Энэхүү журам нь Зөрчлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт / Эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагад туслалцаа үзүүлэхгүй байх/ -заасан хуулийн заалтыг үндэслэн хэрэгжиж байгаа юм.