Монголын баруун өмнөд хэсэгт орших зүүн гарын говьд хамгийн сүүлд үлдсэн тахь нутагшиж байсан нь түүх болжээ.
Гэвч 2011 оноос Монгол Улс Чехийн засгийн газар болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран тахь сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үр дүнд одоогоор Говь-Алтайн тахийн талд говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 270 гаруй толгой тахь сэргээн нутагшиж байна. Энэ сарын 8-нд Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн тахийн ус нэртэй газар ажнай азаргатай сүрэгт зур гүү унагалжээ. Энэ оны тахийн ууган унага сэргэлэн цовоо байж, өвсөнд орж, хэвийн бойжиж байгаа талаар тус бүсийн хамгаалалтын захиргааны газар мэдээлж байна