“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусын түргэвчлсэн оношлуураар оношлоход халдвар авсан буюу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариуд найдах хэрэггүй, дахин PCR-ийн шинжилгээний хариугаар дээрх тохиолдлыг баталгаажуулна гэдгийг ЭМЯ мэдэгдсэн.
Тэгвэл өнгөрсөн шөнө PCR-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулж хэлбэл, "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн Covid-19-ын халдваргүй болох нь тогтоогдлоо.
Монгол Улсад Covid-19-ын халдвартай нь тогтоогдсон 30 тохиолдол бүртгэгдээд бөгөөд үүнээс тав нь эдгэж, 25 нь эмчлүүлж байна. Эдгэсэн таван иргэний хоёр нь гэрийн хяналтад шилжжээ.