Гадаад мэдээ

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНХАУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНХАУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хийсэн хоёр өдрийн албан ёсны айлчлалаа өндөрлөлөө. Путиныг Хятадын хүндэт харуул жагсан үдэж өгчээ. Түүнчлэн Оросын тэргүүнийг үдэхээр сургуулийн сурагчид ирж, хоёр улсын туг далбааг мандуулан эгнэн жагссан байжээ.
Орос Хятадын төрийн тэргүүн нарын албан ёсны уулзалт хэлэлцээр лхагва гарагт болж, талууд нийт 42 баримтад гарын үсэг зуржээ. Үүний дотор "Шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д гарын үсэг зурж, хоёр улсын худалдаа, эрчим хүч, аюулгүй байдлын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа бататгалаа.