
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ, “Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ГҮББ хамтран дүүрэг болон нийслэлийн хэмжээнд ахуй үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Flower face Bayangol” нээлттэй тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Тэмцээнийг:
- Хумс будалт,
- Нүүр будалт
- Үс засалт
- Хувцас загвар гэсэн төрлөөр зохион байгуулж, аваргуудыг шалгаруулах юм.
Энэ тэмцээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үсчин, гоо сайханч, хумс засалч, хувцас урлаачдаас гадна бусад дүүргийн ахуй үйлчилгээ эрхлэгчид оролцох боломжтой ба https://forms.gle/NoFxHQAFexR3sYPM6 холбоосоор бүртгүүлээрэй