Гадаад мэдээ

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛЖЭЭ

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛЖЭЭ
Өнгөрсөн даваа гарагт нийтлэгдсэн судалгаагаар 2050 он гэхэд эрэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл, нас баралт 65 болон түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн дунд  нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
“Cancer” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд Австралийн судлаачид 2022 онд дэлхийн 185 улсын хүрээнд 30 төрлийн хорт хавдрын өвчлөл, нас баралтад дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар эрэгтэйчүүдийн хорт хавдрын нийт өвчлөл 2022 онд 10.3 сая байсан бол 2050 онд 19 сая болж, 84 хувиар өснө гэж тооцоолжээ.
Харин эрэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралт 2022 онд 5,4 сая байсан бол 2050 онд 10,5 сая болж, 93 хувиар өснө гэж таамаглаж байсан. 65 болон түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн нас баралт 117 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Мөн орлого багатай, дундаж наслалт өндөр биш  улс орнуудад эрэгтэйчүүдийн хорт хавдраар нас барах магадлал ч өсөхөөр байгаа аж. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол хорт хавдраар нас барах магадлал өндөр байна. Эрэгтэйчүүд тамхи татах, архи уух зэрэг хорт зуршилтай бөгөөд эдгээр нь  хорт хавдрыг өдөөдөг.
Уушгины хорт хавдар нь 2050 онд эрэгтэйчүүдийн  нас баралтын тэргүүлэх шалтгаан болно гэж таамаглаж байна. Энэ оны эхээр Америкийн Хавдрын нийгэмлэгээс гаргасан тайланд хүн амын өсөлт, хөгшрөлт нь дэлхийн хорт хавдрын ачааллыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бөгөөд 2022 онд найман тэрбум болсон дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг тогтоожээ.