Гадаад мэдээ

Сувилагч нар нүцгэн жагсаал хийжээ.

Сувилагч нар нүцгэн жагсаал хийжээ.
Төр засгийн  анхаарлыг татахын тулд нүцгэн жагсаал хийдэг  жишигийг анх  гаргасан улс бол Франц улс юм. Энэ удаад Covid-19 өвчинтэй тэргүүн шугамд тэмцэж буй Францын асрагч, сувилагч нар ачаалал хэт ихтэйн зэрэгцээ хамгаалах хэрэгсэл хомс байна хэмээн  эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэн жагсжээ.
Өнгөрсөн долоо хоногт анх хэдэн арван сувилагч засгийн газрын эсрэг "Засгийн газар биднийг тахлын эсрэг нүцгэн илгээж байна" гэх бичиг барин чимээгүй жагсаал эхлүүлсэн байна. Чимээгүй жагсаалд нас, хүйс харгалзахгүй олон эмч, сувилагч нар нэгдэж (Covid-ийн эсрэг нүцгэн) бичгээр нууц хэсгээ хаан барьсан зураг хаа сайгүй нийтэлсэн байна. Францийн засгийн газар эрүүл мэндийн салбараа анхаарахгүй байна. Эмч сувилагч нар нь хуучны амны хаалтнаас өөр юу ч үгүй тахалтай тэмцэж байна хэмээн тэд эсэргүүцлээ илэрхийлцгээсээр байна.