ОХУ-ын Рязань мужийн Елатьма тосгоны иргэн цонхон доор нь чанга ярьлаа хэмээн таван хүнийг буудсан хэрэг гарсан байна. Сэжигтнийг баривчилан шалгаж байна.
Мөрдөн байцаах газраас мэдээлснээр цонхон доор нь чанга ярин амраахгүй байсан залуучуудад тухайн эр тагтнаасаа чимээгүй бай хэмээснээр маргалдаж, сэжигтэн этгээд буугаа аваад гудамжинд гараад буудаж эхэлжээ.
Тэрээр дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй хүнийг буудаж амь насыг нь хороожээ. ОХУ-ын хуулиар хоёроос дээш хүний амь насанд хүрсэн хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог байна. Дотоод хэргийн яамнаас мэдээлсэнээр сэжигтэн этгээд гадаа хоёр хүнийг нь буудсаныхаа дараа урьд нь зөрчилтэй байсан 3-н хөршөө гэрт нь буудсан байжээ.
Тэрээр 5 хүний аминд хүрсэнийхээ дараа хэргийн газраас зугтсан ч цагдаа нар удалгүй баривчилжээ.
Цагдаагийнхан түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүл бус, сэтгэл зүйчид хандаж байсан хэмээн мэдээлсэн байна.