Орон нутаг

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ОН ГАРСААР ЭХНИЙ ГУРВАН САРЫН БАЙДЛААР 2044 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН  ХЭМЖЭЭНД ОН ГАРСААР ЭХНИЙ ГУРВАН САРЫН БАЙДЛААР 2044 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ.
Он гарсаар эхний гурван сарын байдлаар 2044 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд  магнитуд нь 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болсон байна. 2020 оны 3 сарын 20ноос  4-р сарын 04 өдөр хүртэлх хугацаанд аймгийн Тонхил суманд олон удаагийн давталттай 3.6-5.8 магнитудын хүчтэй  8 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн  талаар Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь Алтай салбараас мэдээлэл өглөө.
Газар хөдлөлт болсны улмаас Тонхил сумын төвийн 8 барилга объектод цууралт өгч ерөнхий боловсролын сургууль хичээллэх нөхцөл боломжгүй болоод байгаа аж.