Гадаад мэдээ

ОРОСЫН АРМИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

ОРОСЫН АРМИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ онд 100 мянга гаруй хүн Украины эсрэг дайнд оролцохоор яамтай гэрээ байгуулсан байна. Мөн сүүлийн долоо хоногт цэргийн тусгай ажиллагаанд оролцохоор гэрээ байгуулах сонирхолтой хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн талаар яамны мэдэгдэлд дурджээ.
Зөвхөн сүүлийн 10 хоногт гэхэд 16,000 орчим хүн гэрээ байгуулсан бөгөөд ихэнх нь өнгөрсөн сарын сүүлээр Крокус Сити Холлд болсон халдлагын хохирогчдын “өшөөг авах” сэдэлтэй байсан гэж ээ
140 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэлийн “ISIS-K” салбар хүлээсэн боловч Москва Украин болон түүний барууны холбоотнуудыг халдлагад оролцсон хэмээн буруутгаж байгаа.
Оросын Зэвсэгт хүчин Украин дахь цэргийн хүчний хомсдолыг арилгах, мөн шинэ дайчилгааны үеэр гарч болох олон нийтийн эсэргүүцлээс зайлсхийхийн тулд 2023 оны хавраас гэрээт цэргийн албыг сурталчлах томоохон кампанит ажил явуулж байна.
Кремль 2023 онд Оросын өнцөг булан бүрээс 400,000 цэрэг элсүүлэхээр төлөвлөж байсан бол Оросын албаныхан энэ онд мөн адил тооны гэрээт цэрэг элсүүлэхээр төлөвлөж байгааг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан зарим хэвлэл мэдээлж байгаа юм.