Нийгэм

​АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 12 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

​АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 12 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 495.3 (12 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Үүнд уул уурхайн олборлолт 365.7 (12.7 хувь) тэрбум, боловсруулах үйлдвэрлэл 75.3 (9.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮНдэсний статистикийн хороо мэдээллээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 365.7 (12.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 358.7 (31.3 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолт 21.8 (1.5 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 16.9 (82.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.