Нийгэм

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ ХАСАЖ ТООЦНО

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ ХАСАЖ ТООЦНО
Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг өөрчлөхийг НЗД-ын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, иргэд авто машины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцоогүй бол авто зам ашигласан татвараас тухайн өдрийн төлбөрийг чөлөөлүүлэхээр тусгажээ. Тухайлбал, энэ онд улсын дугаарын тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоогүй 14 хоногийн төлбөрийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хасуулж тооцох боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. Харин авто машины татвараас хөнгөлөх асуудлыг Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шийдэх юм. НЗДТГ-аас саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зарчимтай аж.