Нийгэм

ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН 3 ДҮРД СҮСЭГТЭН ОЛОН ТАХИЛ ӨРГӨНӨ

ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН 3 ДҮРД СҮСЭГТЭН ОЛОН ТАХИЛ ӨРГӨНӨ
Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай. Энэ өдрийг зөвхөн Монгол оронд бус буддын шашинт олон улс орон өргөн тэмдэглэдэг. Ялангуяа Энэтхэгээс их хөлгөний шашныг уламжлан авсан Монгол, Төвөд, Хятад зэрэг оронд буян үйлдэх, сэтгэлээ ариусгах, энэрэн нигүүлсэхүйг түгээх өдөр болгон дээдэлсээр иржээ. Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино. Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг. Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ- Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсэлд мөргөн буян хураахыг урьж байна. Энэ удаагийн Их дүйчэн өдөр нь “Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч”  өдөр тохионо.  
"Бурхан багшийн их дүйчэн 2026" өдрийг угтсан үйл ажиллагаануудын нэг болох тахилын өдөрлөгийг МБШТ- Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг бурханы дуганы өмнөх талбайд зохион байгуулж байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны лхагва гарагт  08:00-11:30 цагт Бурхан багшийн 3 дүрд олон нийтээр тахил өргүүлж буян хураалгах үйл ажиллагаа 10:00-15:00 цагт Уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг, оношлогоо, зөвлөгөө 11:30-14:30 цагт Уламжлалт анагаах ухааны эмч нар ард иргэдэд зориулсан сургалт болно. Тодруулбал, "Өвчин үүсгэх дотоод, гадаад хүчин зүйлс" сэдвээр "Равжид Бавуу Мед" эмнэлэг, АУ-ы магистр, ахлах зэргийн эмч Ц. Жавхланбаатар, Улирлын хооллолт сэдвээр "Агниста" уламжлалт эмнэлэг, АУ-ы магистр С.Зоригтхүү, Нялхсын адын өвчин, хүүхдийг ширэглэхийн учир "Бомбордук" уламжлалт эмнэлэг УАУ-ы эмч С.Сувд, Зөв хооллолт, хялбар ойлголт сэдвээр Амин хүрдэн төв, УАУ-ы хоол судлаач эмч З. Наранбаатар нар сургалт өгнө. Мөн Монгол түмний цайны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа болох нь