2024 онд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орно гэж тооцоход энэ хугацаанд Туул гол руу 300 сая шоо метр бохир ус хаягдана. Туулын голын бохирдол явсаар Орхон, Сэлэнгэ, Байгаль нуурыг хүртэл бохирдуулах аюултай гэж “Усны түншлэл” ТББ-ын тэргүүн, усны доктор Д.Басандорж анхаарууллаа.
Улаанбаатар хотоос хоногт гардаг 200 мянган тн бохир ус буюу 40 мянган машин бохир Туул гол руу асгардаг бол гэр хорооллын нүхэн жорлонгоос 470 мянган тонн бохир гардаг байна. Энэ бүгдийг ил задгай асгадаг учраас нийслэлийн иргэд үүгээр амьсгалдаг гэж тэрээр мэдэгдсэн юм. Тиймээс ч дулаарч байгаа энэ цаг үед нийслэлд хөрсний бохирдол, түүнээс үүсэх халдварт өвчин СОVID 19 өөс дутахгүй аюултайг анхааруулж байна.
ШУТИС-ийн доктор, Монголын "Усны түншлэл" ТББ-ын тэргүүн Д.Басандорж:
-Хамгийн гол нь иргэд хог хаягдал, хөрсний бохирдлын талаар, тодруулбал, нүхэн жорлонгоо яаж сайжруулах, угаадсаа яаж цэвэршүүлэх зэрэг гол асуудалд дутуу мэдээлэлтэй байна. Нэг үеэ бодвол бүхнийг төр, засаг бүхнийг хийх ёстой гэдэг бодлоо өөрчилж, өөрсдөө оролцож асуудлаа хамтдаа шийдэх хэрэгтэй юм байна гэсэн хандлага руу явж байгаа нь сайн талтай.
Дулаарахтай зэрэгцэн хөрсний бохирдол газар, ус руугаа ордог. Ийм нөхцөлд иргэд муу ус, угаадсаа гадаа гараад цацдагаа больж, арай өөр байдлаар шийдэх ёстойг ойлгож эхэлж байна. Одоо айл өрх бүр, хүн бүр анхаарч, асуудлаа шийдэх, буруу ханддлагаа өөрчлөх асуудал тулгараад байна.