Нийгэм

НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ 3000 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ

НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ 3000 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Хотын дарга Х.Нямбаатар нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр компаниуд шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул үнээ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлыг хөнджээ. Улмаар Бямба гарагаас эхлэн үхрийн махны үнийг 3.000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 мянга, хонины махны үнийг 2.000 төгрөгөөр нэмж, 15 мянган төгрөгөөр худалдаалах боллоо. Махны үнэ үүнээс цааш нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн мах нийслэлийн 4 болон 5 дугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байна. Цаашид махыг зөвхөн жижиглэнгээр худалдан борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмж 600 болгохоор боллоо.