Нийгэм

НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧЫН ТОО НЭМЭГДЖЭЭ

НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧЫН ТОО НЭМЭГДЖЭЭ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын хамралтын
2026 оны эхний улирлын байдлын дүнг гаргасан байна. Нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогч, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тухайлбал, ажил олгогчийн тоо 57794 болж өмнөх оны мөн үеэс 1177 ажил олгогчоор, албан журмын даатгуулагчийн тоо 899354 болж 8947 даатгуулагчаар, сайн дураар даатгуулагчийн тоо 125717 болж 38007 даатгуулагчаар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

Эх сурвалж: НДЕГ