Нийгэм

УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА
УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, тэрбээр "2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалттай гишүүдээс бусад нь оролцсон гэж ойлгож болно. Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Үүнд УИХ-д суудалтай таван нам, эвслийн эмэгтэй гишүүдийн төлөвлөлүүд миний бие А.Ундрааг эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар сонгосон" гэлээ.