БНСУ-ын мульти болон дагалдан виз мэдүүлэх журманд энэ сараас өөрчлөлт орлоо.
Аяллын виз мэдүүлэхэд очих хаяг, утасны дугаар шаарддаг байсан бол байнга болон түр оршин суугаа иргэний үнэмлэхийн дугаарыг заавал бичих болсон байна. Мөн олон удаагийн мульти виз мэдүүлэхэд 5,400,000 төгрөгийн орлоготой иргэн НДШ-ийг сүүлийн нэг жилийн тасралтгүй төлсөн байхаар заасан байна. Өмнө нь виз мэдүүлэхдээ 2,7 сая төгрөгний цалинтай байх шаадлагатай байсан бол ийнхүү 2 дахин нэмэгдүүлж ,шаардлага хангасан тохиолдолд 3 жилийн мульти виз авах боломжтой болжээ. Мөн хэлний бэлтгэлд суралцах тохиолдолд эцэг эхийн 6 сарын дансны хуулганаас гадна нэмэлтээр 3 сарын дэлгэрэнгүй дансны хуулгыг бүрдүүлдэх шаардлагатай болжээ. Дээрх заалтуудаас үзэхэд БНСУ-ын мульти болон дагалдан визний журам чангарсан байгаа нь харагдаж байна.
Харин эмчилгээний визэнд Монгол Улсын 11 эмнэлэгийг зөвшөөрөл байсан ба үүн дээр Монгол-Японы эмнэлэг, ЭХЭМҮТ-үүд нэмэгджээ.