Гадаад мэдээ

ИРАН УЛС ГУРВАН ТЭНГИСИЙН УСНАА ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР СҮРДҮҮЛЛЭЭ

ИРАН УЛС ГУРВАН ТЭНГИСИЙН УСНАА ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР СҮРДҮҮЛЛЭЭ
Ираны эрх баригчид хэрвээ Америкийн тал Ормузын хоолойн бүслэлтээ үргэлжлүүлж, Ираны боомтуудын үйл ажиллагааг хаасан хэвээр байвал Улаан тэнгис, Персийн булан, Оманы хоолойн худалдааны замыг хаахаар сүрдүүлжээ.
Ираны армийн генерал Али Абдоллахи Америкийн тал Ираны худалдааны болон нефтийн танкер хөлөг онгоцнуудын аюулгүй байдалд халдвал үүнийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн алхам гэж үзнэ гэдгээ мэдэгджээ. Тиймээс нөхцөл байдал цаашид ийнхүү үргэлжилбэл Ираны тал гурван тэнгисийн уснаа хөдөлгөөнийг хааж, экспорт болон импортыг хязгаарлах болно гэдгээ анхааруулж байна.