Замын цагдаагийн газраас 2026 оны 05 сарын байдлаар гаргасан статистик мэдээллээр сүүлийн нэг жилийн хугацаанд скүүтер, мопед, сурронтой холбоотой ослоор гэмтэж хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 35%-иар өссөн бөгөөд 80% нь насанд хүрээгүй хүүхэд байна. Үүнд:
- 2025 онд Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 94 хэрэг зөрчил.
- 2026 онд буюу хөдөлгөөн эхэлснээс хойш 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сар хүртэл: Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 124 хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.