Нийгэм

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна.Уг спорт цогцолбор нь 29.9 мянган ам.метр талбайг хамрах бөгөөд гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, талбайн теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж усан оргилуур байх юм. Мөн нэгдүгээр давхарт нь албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөжээ. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөг, волейболын заал, дасгалжуулалтын талбай бүхий жүдо болон бөх, заалны хөлбөмбөг, хананд авиралтын хэсгүүд байх юм. Гуравдугаар давхарт нь үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг байршуулжээ.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас уг спорт цогцолборыг барихад зориулж 2025 онд нэг тэрбум төгрөгийг шилжүүлжээ.